Олонхи охидын хувьд ээж болохоо төлөвлөх нь бага байдаг. Тэр бүр төлөвлөөд байдаггүй нь нууц биш шүү дээ.
Хэн нэгэн хөвгүүнийг шохоорхож, хайрлаж, эцэстээ түүнгүйгээр амьдарч чадахаа больж, амьдралыг түүнтэй төсөөлж, бүтэмжтэй бол хүүхдээ гарган гэрлэж, бүтэл муутай бол зүрхний шархтай салж оддог.
Монгол залууст хүндлэл бага байдгаас болж үерхээд салсан хосуудын 90 хувь нь нэг нэгэндээ хорсол зэвүүцлийн дургүйцэл, сахилга бат байдаггүйгээс зүрхний шарх, биеийн шарх их хоцрох нь давамгай.
Ингээд эргээд харахлээр эмэгтэй хүн хамгийн хөөрхий еэ байдалтай харагдах нь ч мөн адил давамгай.
Миний таарч уулзаж, ярилцаж байсан охид бүсгүйчүүл дийлэнх нь абортод орж үзсэн байв, бас зарим нь өрх толгойлсон эх болсон байв. Бүр зарим нь хүний 2 дахь эхнэр шиг болсон нь ч байлаа.
Эмэгтэй хүн хорвоо дээр хайрлагдах гэж цаанаасаа эмзэг, энхрий ирдэг бишүү?
Гэтэл Монгол эмэгтэйн нуруун дээр ямархан их ачаа, шаналал байгааг бурхан сонсдог боловуу гэж заримдаа асуумаар.
Гэрт орж эм, гарч эр болдог тавьлантай бүсгүйчүүлийн хувьд архичин, завхай ч хамаа алга нөмөр нь хэрэгтэй нэг эр байвал ханхайгаад сайхаан гэж ярихнь ч бий.
Гэтэл.... ийм аргаа ядсан байх ёстой юу гэвэл бас үгүй.
Үерхэж эхлэх цагаас эхлэн эмэгтэй хүн өөрийн гэсэн нэг үнэ цэнэтэй байх ёстой юм боловуу. Өөрийнхөө орон зайг, өөрийнхөө ертөнцийг хүндлүүлж, өөрийнхөө үзэл бодлыг ойлгуулж, чиний залуу сайхан биений хэлбэр галбирт бус, чин зүрхний чинь энхрийхэн мөн чанарыг ойлгож, хайрлахаар эрмэлзэх залууг сонгож чадах чадвар эмэгтэй хүнд зайлшгүй хэрэгтэй боллоо.
...Миний хувьд би их хүчирхэг төрлийн эмэгтэй. Бүхнийг өөртөө нийцүүлэх гэж, мөн бүх зүйлийг хяналтандаа байлгаж эмх цэгцтэй байхыг харах гэж хичээдэг, өчүүхэн жижиг гэр цэвэрлэхээс аваад ажил мэргэжил, амраг хайрын асуудал дээр ч ийм л хандсан.
Харин 2 зураас буюу бяцхан амь миний дотор мэндэлж эхлэхэд мянга хүчтэй эмэгтэй ч ганхдагийг хүссэн хүсээгүй амьдрал харуулдаг аж.
ингээд л миний амьдрал одоо л эхэлж байна гэж би бодох болов.
Надтай харьцаж, намайг урамшуулдаг байсан бүхэн өөрчлөгдөж, угтаа чиний хайрыг эзэмдсэн залуу ч таатай таагүй үйлдлээр урам хугалж эхлэхэд эмэгтэй хүн хатан зориг, хатуу шийдэлтэй бат зогсох хэрэг гардаг бололтой.
Хүн бүр өөгүй байхгүй ч, бас хүн бүр өөтэй байх албагүй.
Хүндлэлээр хайр сэтгэлээ бэхэлж, өөрийн мөн чанараа ойлгуулж чадвал 2 зураас ирэх үед айлтгүй л гэсэн үг.
Бурхан эмэгтэйчүүдийг онцгойлон хайрлаад байх шиг үе үе санагддаг юм шүү хэхэ
наад захын бид чинь гоёж гангалавал цэцэглээл явчихдаг шүү дээ.
Тиймээс хэнд хайртай болохоо, хэнийг хайрлахаа, хэнтэй үерхэж, стэгэл зүрхээ даатгаж байгаагаа болон хэний хамтрагч болж 2 зураас хүлээж авах вэ гэдгээ зөвхөн эмэгтэй та шийддэг юм шүү дээ.
Хичээгээрэй эмэгтэйчүүд минь. Онцгой хувь тавилан бидэнд бий!