Хамгаас хайртай найз маань ийм сайхан групп, блог нээсэнд их баяртай байна. Улам их амжилт хүсье.
Би хоёр хүүтэй. Том хүү маань гурван ой зургаан сартай, бага хүү маань ой зургаан сартай. Том хүүгээ туршилтын туулай гэж нэрлэдийн /хэхэх/. Учир нь анхны хүүхэд болохоор үнэндээ мэдэхгүй, чадахгүй, гэндэх зүйл бишгүй байсан. Хүүгээ төртөл ажлаа хийж гурван сартай байхад ажилдаа орж, зургаан сартай байхад урьд өмнө амьдарч байгаагүй хөдөөгийн нэгэн сумыг зорин ажиллаж амьдрахаар явж, ой гурван сар хүрч байхад нь дүүг нь олсон гээд л ..
Энэхүү блог маань жирэмсэн эхчүүд, ээж болохоор бэлдэж байгаа эмэгтэйчүүд, нярай хүүхэдтэй ээжүүдэд хэрэгцээт мэдээллээр хангах зорилготой болно..
Wednesday, March 23, 2016
Хүүхдийнхээ өсөлтийг тооцоолоорой
Ээжүүд маань энэ сайтаар орж хүүхдийнхээ өндөр жингийн стандарт хэмжээ болон түүнд хэрэгтэй зөвлөгөөг гарсан үр дүнгийн дагуу авч болох юм..
http://www.babycenter.com/baby-child-growth-percentile-calculator
Нярай толгойгоо даах
Энэ сэдэв дор:
- Нярай хэдийд толгойгоо даах вэ?
- Хүүхдэдээ хэрхэн толгойгоо даахыг сургах вэ?
- Хүүхэд нь толгойгоо даахыг сурахгүй бол яах вэ?
- Толгойгоо даасны дараагаар юу хийж сурах вэ? талаар бичих болно.
Дөнгөж төрсний дараагаар таны хүүхдийн хүзүүний булчин болон төв мэдрэлийн систем нь нилээд сул байдаг тул толгойгоо дааж, хянаж чадахгүй. Толгойгоо дааж сурах чадварыг зөв хөгжүүлбэл дараах алхах, суух үйлдлүүдийг эхний нэг жилд бүрэн сурах боломжтой байдаг.
Таны хүүхэд эхний нэг сардаа толгойгоо өргөх боломжтой бөгөөд 4 сартайдаа толгойгоо даагаад сурчихсан байна.
Харин 6 сар гэхэд түүний хүзүүний булчин хүчтэй болж толгойгоо тогвортой бүрэн дааж сурсан байна.

Sunday, March 20, 2016
Миний жирэмсний хордлого ба 5 сар
Би 10 сарын 1нд жирэмснээ мэдээд 10 сарын 5 хүртэл "жирэмсний хордлого" гэгч зүйл өгч байлаа..
Шинэхэн, бас аймар мэдрэмж..
Хүүхэд ээж аавдаа мэдэгдсэнээс хойш ер нь өөрийгөө их таниулж эхэлдэг юм шиг санагдсан. Учир нь гэдэс минь үл ялиг өөхөлж мэдэгдэж байв. Бас хордлого... Ээ бурхан минь, би хордлогын өдрүүдэд үнэхээр хүнд байсан. Гадна сурдаг оюутан учраас надад очоод дусал хийлгэнэ юмуу, хүссэн амттанаа идэх, эсвэл тайван агаарт гарах боломж байсангүй.
Шанхайн чийгтэй, бөгчим үнэр, Хятад хүмүүсийн өмхийдүү эвгүй үнэр, хоолны хэцүү, дотуур байрны нийтийн нооль тэр битгий хэл миний өөрийн үнэр, үсний үнэр, усны үнэр, ооны үнэр, амны үнэр.. Ходоод халуу шатаад л, байнгын хүнд оргиод л, байнга л бөөлжөөд л, их бөөлжихлээр ходоод өвдөөд байгаам шиг болоод л, дотор давчдаад л,.. Нөхрөө харахлээр намайг ойлгохгүй, өөрөө их жаргалтай байгаа мэдрэмж төрөөд уур хүрээд л..
Хүмүүсийн халамж анхаарал дутаад ч байгаа юм шиг санагдаж, сэтгэл зүй хүртэл дэгэн догон болж эхлэв.

2 зураас миний амьдралд...
2015.10.01
Миний амьдралд баяр хөөрийг дагуулан ирсэн энэ 2 зураас бол намайг ээж болсон гэдгийг бүрнээ илтгэж байлаа. Хүмүүсийн сарын тэмдэг нь ирэхгүй үед өөрийгөө жирэмсэн болсон боловуу гэдэг эргэлзээ төрдөг бол миний хувьд сарын юм ирсээр л байсан учраас жирэмсэн болсноо ерөнхийдөө хордлого өгч мэдэгдээд дараагаар нь тест авч үзсээд л мэдсэн дээ.
илэрч байсан шинжүүд гэвэл:

Эх сурвалжаа дурдвал..
Би жирэмсэн болсон цагаас эхлэн нэгэн сайттай дотно нөхөрлөсөн. Энэ бол babycenter юм. Baby Center
вэб сайт нь үр тогтолтын ойлголт, жирэмслэлт, төрөлт мөн аав ээж болох
бэлтгэл мөн аав ээж байх тухай мэдээллээр хангадаг сайт юм. Цахимд 1997 оны 11
дүгээр сараас хойш цацагдаж эхэлсэн. Энэ цахим хуудасны хэрэглэгчид үнэгүй
гишүүнчлэлтэй бөгөөд долоо хоног бүр и-мэйлээр мэдээлэл, онлайн сонин,
зааварчилгааг хүлээн авах боломжтой байдаг.
Тиймээс би энд байгаа мэдээллүүдээс сийрүүлэн мөн өөрийн түүхтэй хамт оруулж байхаар боллоо. Хэрвээ та Facebook ашигладаг бол Babycenter Mongolia группт нэгдээрэй..

Хоёр зураас бас жирэмсний тест
Та өөрийгөө бие давхар болсон уу үгүй юу эсэхийг хамгийн түрүүнд эдгээр тестэрээр мэдэх боломжтой. Өглөөний өлөн шээснээсээ тасдан авч үзэж болох бөгөөд хүүхэд олоогүй бол нэг зураас, хүүхэд олоод удаагүй байгаа бол бүдэгхэн, харин хүүхэд олоод хэсэг хугацаа өнгөрсөн байгаа бол тодоос тод хоёр зураас гараад ирнэ.
Subscribe to:
Posts (Atom)