Би 10 сарын 1нд жирэмснээ мэдээд 10 сарын 5 хүртэл "жирэмсний хордлого" гэгч зүйл өгч байлаа..
Шинэхэн, бас аймар мэдрэмж..
Хүүхэд ээж аавдаа мэдэгдсэнээс хойш ер нь өөрийгөө их таниулж эхэлдэг юм шиг санагдсан. Учир нь гэдэс минь үл ялиг өөхөлж мэдэгдэж байв. Бас хордлого... Ээ бурхан минь, би хордлогын өдрүүдэд үнэхээр хүнд байсан. Гадна сурдаг оюутан учраас надад очоод дусал хийлгэнэ юмуу, хүссэн амттанаа идэх, эсвэл тайван агаарт гарах боломж байсангүй.
Шанхайн чийгтэй, бөгчим үнэр, Хятад хүмүүсийн өмхийдүү эвгүй үнэр, хоолны хэцүү, дотуур байрны нийтийн нооль тэр битгий хэл миний өөрийн үнэр, үсний үнэр, усны үнэр, ооны үнэр, амны үнэр.. Ходоод халуу шатаад л, байнгын хүнд оргиод л, байнга л бөөлжөөд л, их бөөлжихлээр ходоод өвдөөд байгаам шиг болоод л, дотор давчдаад л,.. Нөхрөө харахлээр намайг ойлгохгүй, өөрөө их жаргалтай байгаа мэдрэмж төрөөд уур хүрээд л..
Хүмүүсийн халамж анхаарал дутаад ч байгаа юм шиг санагдаж, сэтгэл зүй хүртэл дэгэн догон болж эхлэв.
Эхний 4 өдөр "хавтгай" хэвтсэн.
Харин хэвтэж байхдаа бодлоо.. Хүүхэд минь ирсэн шү дээ, би мэдээж жирэмслэж үзээгүй, төрж үзээгүй, туршлагагүй байгаа. Гэхдээ, би ийм байж болохгүй, хүүхдээ бодоод, хүүхэдтэйгээ ярья, түүнийгээ ирсэнд жаргалтай байгаа биздээ? хэрвээ тийм бол бос гэж өөртөө хэлсэндээ.
Өглөөд босч алхаж байлаа, хүүхдэдээ үлгэр уншиж өгч бас дуу сонсгож, байнга ээж нь хичээлээ хйиж байна, сургуульруу алхаж байна, кэмпус дотор ийм үйл ажиллагаа болж байна гэх зэргээр ярьж, өглөө бүр аав нь мэндэлж сэрдэг болж, оройд унтахдаа аав нь гараа тавиад сайхан амраарай гэдэг болсон.
Амаргүй хордлогын үед ердөөсөө би өөрийгөө хянаж, бие сэтгэлзүйгээ зэрэг барих л хамгийн чухал санагдаж байлаа. Ингээд 5 сар хүртлээ 21 долоо хоног болтлоо би хордлоготойгоо тэмцсээр Монголдоо ирсэн юм даа..
Харин хордлогын үед юу жаахан, хэдхэн минут ч гэсэн амар байснаасаа хуваалцъя:
1. Их мэдрэг тул давс сул байцааг хонины жоохон махтай зөөлөн галаар шүүсэнд нь болгож хуурч идэх
2. Алимны шүүс хүйтнээр уух
3. Ус их уух
4. Идэх юм бараг олддогүй тул, идмээр байсан юмаа туршивч бүгдийг нь амсаад л хаядаг байсан учраас ер нь л байцаагаа л их идэж байсан
5. Гадуур огт хооллодоггүй байлаа
6. Амьсгалаа уртаар хамраараа аваад амаараа гаргаж байв
7. Ээж болсон хүмүүсийн туршлагыг, бас мэдээллүүдийг нэтээс олж уншиж байв
8. Хүүхдийнхээ ирээдүйг мөрөөдөж, бас өдөрт болж байгаа процесс, өөрт мэдрэгдэж байгаа бүхнээ бичдэг байв. Их сатааруулдаг шүү.
9. Бас хөөрхөн хөөрхөн хүүхдийн видео, хүүхэлдэйнүүд хайж үзэж байсан. гэхдээ нүдээ ядрааж болохгүй, гар утас биетэйгээ ойр байлгаж болохгүй шүү дээ.
Ингээд л би нэг мэдсэн хордлого минь дуусч их идэлтийн аварга болсон юм даа. Одоо ч хүүхэд минь гэдсэндээ бойжсоор. Тэр минь одоо хүчтэй хөдөлж, ээжтэйгээ бас харьцдаг болсон.
Хордлого бол ээж болоход бидний сэтгэл зүйг бэлдэж байгаа үе шат юм шиг санагдсан даа.
No comments:
Post a Comment