Friday, May 13, 2016

Эмэгтэй хүний амьдрал 2 зурааснаас гэж үү?

Олонхи охидын хувьд ээж болохоо төлөвлөх нь бага байдаг. Тэр бүр төлөвлөөд байдаггүй нь нууц биш шүү дээ.
Хэн нэгэн хөвгүүнийг шохоорхож, хайрлаж, эцэстээ түүнгүйгээр амьдарч чадахаа больж, амьдралыг түүнтэй төсөөлж, бүтэмжтэй бол хүүхдээ гарган гэрлэж, бүтэл муутай бол зүрхний шархтай салж оддог.

Монгол залууст хүндлэл бага байдгаас болж үерхээд салсан хосуудын 90 хувь нь нэг нэгэндээ хорсол зэвүүцлийн дургүйцэл, сахилга бат байдаггүйгээс зүрхний шарх, биеийн шарх их хоцрох нь давамгай. 
Ингээд эргээд харахлээр эмэгтэй хүн хамгийн хөөрхий еэ байдалтай харагдах нь ч мөн адил давамгай. 
Миний таарч уулзаж, ярилцаж байсан охид бүсгүйчүүл дийлэнх нь абортод орж үзсэн байв, бас зарим нь өрх толгойлсон эх болсон байв. Бүр зарим нь хүний 2 дахь эхнэр шиг болсон нь ч байлаа. 
Эмэгтэй хүн хорвоо дээр хайрлагдах гэж цаанаасаа эмзэг, энхрий ирдэг бишүү?
Гэтэл Монгол эмэгтэйн нуруун дээр ямархан их ачаа, шаналал байгааг бурхан сонсдог боловуу гэж заримдаа асуумаар.
Гэрт орж эм, гарч эр болдог тавьлантай бүсгүйчүүлийн хувьд архичин, завхай ч хамаа алга нөмөр нь хэрэгтэй нэг эр байвал ханхайгаад сайхаан гэж ярихнь ч бий. 
Гэтэл.... ийм аргаа ядсан байх ёстой юу гэвэл бас үгүй.

Үерхэж эхлэх цагаас эхлэн эмэгтэй хүн өөрийн гэсэн нэг үнэ цэнэтэй байх ёстой юм боловуу. Өөрийнхөө орон зайг, өөрийнхөө ертөнцийг хүндлүүлж, өөрийнхөө үзэл бодлыг ойлгуулж, чиний залуу сайхан биений хэлбэр галбирт бус, чин зүрхний чинь энхрийхэн мөн чанарыг ойлгож, хайрлахаар эрмэлзэх залууг сонгож чадах чадвар эмэгтэй хүнд зайлшгүй хэрэгтэй боллоо.

...Миний хувьд би их хүчирхэг төрлийн эмэгтэй. Бүхнийг өөртөө нийцүүлэх гэж, мөн бүх зүйлийг хяналтандаа байлгаж эмх цэгцтэй байхыг харах гэж хичээдэг, өчүүхэн жижиг гэр цэвэрлэхээс аваад ажил мэргэжил, амраг хайрын асуудал дээр ч ийм л хандсан. 
Харин 2 зураас буюу бяцхан амь миний дотор мэндэлж эхлэхэд мянга хүчтэй эмэгтэй ч ганхдагийг хүссэн хүсээгүй амьдрал харуулдаг аж. 

ингээд л миний амьдрал одоо л эхэлж байна гэж би бодох болов.
Надтай харьцаж, намайг урамшуулдаг байсан бүхэн өөрчлөгдөж, угтаа чиний хайрыг эзэмдсэн залуу ч таатай таагүй үйлдлээр урам хугалж эхлэхэд эмэгтэй хүн хатан зориг, хатуу шийдэлтэй бат зогсох хэрэг гардаг бололтой.

Хүн бүр өөгүй байхгүй ч, бас хүн бүр өөтэй байх албагүй.
Хүндлэлээр хайр сэтгэлээ бэхэлж, өөрийн мөн чанараа ойлгуулж чадвал 2 зураас ирэх үед айлтгүй л гэсэн үг.
Бурхан эмэгтэйчүүдийг онцгойлон хайрлаад байх шиг үе үе санагддаг юм шүү хэхэ
наад захын бид чинь гоёж гангалавал цэцэглээл явчихдаг шүү дээ. 

Тиймээс хэнд хайртай болохоо, хэнийг хайрлахаа, хэнтэй үерхэж, стэгэл зүрхээ даатгаж байгаагаа болон хэний хамтрагч болж 2 зураас хүлээж авах вэ гэдгээ зөвхөн эмэгтэй та шийддэг юм шүү дээ. 
Хичээгээрэй эмэгтэйчүүд минь. Онцгой хувь тавилан бидэнд бий!

Wednesday, March 23, 2016

Захидал 1

Хамгаас хайртай найз маань ийм сайхан групп,  блог нээсэнд их баяртай байна. Улам их амжилт хүсье.
Би хоёр хүүтэй. Том хүү маань гурван ой зургаан сартай, бага хүү маань ой зургаан сартай. Том хүүгээ туршилтын туулай гэж нэрлэдийн /хэхэх/. Учир нь анхны хүүхэд болохоор үнэндээ мэдэхгүй, чадахгүй, гэндэх зүйл бишгүй байсан. Хүүгээ төртөл ажлаа хийж гурван сартай байхад ажилдаа орж, зургаан сартай байхад урьд өмнө амьдарч байгаагүй хөдөөгийн нэгэн сумыг зорин ажиллаж  амьдрахаар явж, ой гурван сар хүрч байхад нь дүүг нь олсон гээд л ..

Хүүхдийнхээ өсөлтийг тооцоолоорой


Ээжүүд маань энэ сайтаар орж хүүхдийнхээ өндөр жингийн стандарт хэмжээ болон түүнд хэрэгтэй зөвлөгөөг гарсан үр дүнгийн дагуу авч болох юм..

http://www.babycenter.com/baby-child-growth-percentile-calculator

Нярай толгойгоо даах

Энэ сэдэв дор:
- Нярай хэдийд толгойгоо даах вэ?
- Хүүхдэдээ хэрхэн толгойгоо даахыг сургах вэ?
- Хүүхэд нь толгойгоо даахыг сурахгүй бол яах вэ?
- Толгойгоо даасны дараагаар юу хийж сурах вэ?  талаар бичих болно.

Дөнгөж төрсний дараагаар таны хүүхдийн хүзүүний булчин болон төв мэдрэлийн систем нь нилээд сул байдаг тул толгойгоо дааж, хянаж чадахгүй. Толгойгоо дааж сурах чадварыг зөв хөгжүүлбэл дараах алхах, суух үйлдлүүдийг эхний нэг жилд бүрэн сурах боломжтой байдаг.
Таны хүүхэд эхний нэг сардаа толгойгоо өргөх боломжтой бөгөөд 4 сартайдаа толгойгоо  даагаад сурчихсан байна.
Харин 6 сар гэхэд түүний хүзүүний булчин хүчтэй болж толгойгоо тогвортой бүрэн дааж сурсан байна.


Sunday, March 20, 2016

Миний жирэмсний хордлого ба 5 сар

Би 10 сарын 1нд жирэмснээ мэдээд 10 сарын 5 хүртэл "жирэмсний хордлого" гэгч зүйл өгч байлаа.. 
Шинэхэн, бас аймар мэдрэмж..

Хүүхэд ээж аавдаа мэдэгдсэнээс хойш ер нь өөрийгөө их таниулж эхэлдэг юм шиг санагдсан. Учир нь гэдэс минь үл ялиг өөхөлж мэдэгдэж байв. Бас хордлого... Ээ бурхан минь, би хордлогын өдрүүдэд үнэхээр хүнд байсан. Гадна сурдаг оюутан учраас надад очоод дусал хийлгэнэ юмуу, хүссэн амттанаа идэх, эсвэл тайван агаарт гарах боломж байсангүй.
Шанхайн чийгтэй, бөгчим үнэр, Хятад хүмүүсийн өмхийдүү эвгүй үнэр, хоолны хэцүү, дотуур байрны нийтийн нооль тэр битгий хэл миний өөрийн үнэр, үсний үнэр, усны үнэр, ооны үнэр, амны үнэр.. Ходоод халуу шатаад л, байнгын хүнд оргиод л, байнга л бөөлжөөд л, их бөөлжихлээр ходоод өвдөөд байгаам шиг болоод л, дотор давчдаад л,.. Нөхрөө харахлээр намайг ойлгохгүй, өөрөө их жаргалтай байгаа мэдрэмж төрөөд уур хүрээд л..
Хүмүүсийн халамж анхаарал дутаад ч байгаа юм шиг санагдаж, сэтгэл зүй хүртэл дэгэн догон болж эхлэв.

2 зураас миний амьдралд...

2015.10.01
Миний амьдралд баяр хөөрийг дагуулан ирсэн энэ 2 зураас бол намайг ээж болсон гэдгийг бүрнээ илтгэж байлаа. Хүмүүсийн сарын тэмдэг нь ирэхгүй үед өөрийгөө жирэмсэн болсон боловуу гэдэг эргэлзээ төрдөг бол миний хувьд сарын юм ирсээр л байсан учраас жирэмсэн болсноо ерөнхийдөө хордлого өгч мэдэгдээд дараагаар нь тест авч үзсээд л мэдсэн дээ.
илэрч байсан шинжүүд гэвэл:

Эх сурвалжаа дурдвал..

Би жирэмсэн болсон цагаас эхлэн нэгэн сайттай дотно нөхөрлөсөн. Энэ бол babycenter юм. Baby Center вэб сайт нь үр тогтолтын ойлголт, жирэмслэлт, төрөлт мөн аав ээж болох бэлтгэл мөн аав ээж байх тухай мэдээллээр хангадаг сайт юм. Цахимд 1997 оны 11 дүгээр сараас хойш цацагдаж эхэлсэн. Энэ цахим хуудасны хэрэглэгчид үнэгүй гишүүнчлэлтэй бөгөөд долоо хоног бүр и-мэйлээр мэдээлэл, онлайн сонин, зааварчилгааг хүлээн авах боломжтой байдаг.
Тиймээс би энд байгаа мэдээллүүдээс сийрүүлэн мөн өөрийн түүхтэй хамт оруулж байхаар боллоо. Хэрвээ та Facebook ашигладаг бол Babycenter Mongolia группт нэгдээрэй..