Wednesday, March 23, 2016

Нярай толгойгоо даах

Энэ сэдэв дор:
- Нярай хэдийд толгойгоо даах вэ?
- Хүүхдэдээ хэрхэн толгойгоо даахыг сургах вэ?
- Хүүхэд нь толгойгоо даахыг сурахгүй бол яах вэ?
- Толгойгоо даасны дараагаар юу хийж сурах вэ?  талаар бичих болно.

Дөнгөж төрсний дараагаар таны хүүхдийн хүзүүний булчин болон төв мэдрэлийн систем нь нилээд сул байдаг тул толгойгоо дааж, хянаж чадахгүй. Толгойгоо дааж сурах чадварыг зөв хөгжүүлбэл дараах алхах, суух үйлдлүүдийг эхний нэг жилд бүрэн сурах боломжтой байдаг.
Таны хүүхэд эхний нэг сардаа толгойгоо өргөх боломжтой бөгөөд 4 сартайдаа толгойгоо  даагаад сурчихсан байна.
Харин 6 сар гэхэд түүний хүзүүний булчин хүчтэй болж толгойгоо тогвортой бүрэн дааж сурсан байна.




-Нярай хэрхэн толгойгоо дааж сурах вэ?
Newborn: Таны хүүхэд эхний сардаа толгойгоо дааж чадахгүй бөгөөд зуун хувьд танд найдаж байдаг. Энэ нь та түүнийг өлгийдөж байх ёстой гэсэн үг.

1-2 сартайд: 
Сар хүрэх үедээ доошоо харж хэвтээд толгойгоо маш богино хугацаанд өргөж мөн ийш тийш солбин харахыг оролдоно.
Харин 6-8 долоо хоногтойдоо хэрвээ хүүхэд тань онцгой чадмаг хөгжилтэй бол дээш харж хэвтэж байхдаа толгойгоо өргөх гэж оролдоно. Мөрөндөө наан тэврэх байрлалд ийш тийш харахыг завдан толгойгоо даахыг оролдоно. Энэ үед таны тусламжгүйгээр толгойгоо даах хүртэл та ямар нэгэн хүзүүний булчинд хүч өгсөн зүйлс хийлгэж болохгүй. жишээ нь: машины суудалд суулгах.

3-4 сартайд: 
Энэ үед та түүнийг толгойгоо бүрэн дааж байгааг ажиглана. Доош харж хэвтсэн байрлалаас 45 градуст толгойгоо чадмаг удаан хугацаанд өргөж чадна.

Энэ үед хүзүүний булчинг хөгжүүлэх хөгжилтэй тоглоом хийж болно. Дээш харуулж хэвтүүлээд 2 гараас нь дэмнэн /өөрийнх нь хүчээр/ биеэ татан эргэж хэвтэх, дахин татаад эргээд хэвтэх байрлалаар дасгал хийж дэмжиж болно.

Одоо тэрээр жигд хэмд толгойгоо дааж сурч байгаа учраас энэ үеэс эхлэн нурууны үүргэвч, урдаа үүрдэг үүргэвч зэрэгт үүрч болно.


5-6 сартайд: 
6 сар гэхэд толгойгоо бүрэн дааж сурсан байх ба биеэ татаж суух байрлалд шилжиж сурсан байна. Энэ тохиолдолд түүнийг хөлд оруулагчид суулгаж болно.

Хэрхэн хүүхдээ толгойгоо дааж сургах вэ? /Зөвлөгөө/
Танд түүнийг анхааралтай ажиглахаас өөр хийх зүйл нэг их байхгүй. Ялангуяа эхний саруудад хүүхдээ зайлшгүй өлгийдөж байх нь цаашдын түүний төв мэдрэлийн системийн хөгжилд сайн нөлөөтэй. Хүүхдээ унтахад нь нуруугаар нь харуулж унтуулж байх ёстой бөгөөд сэрүүн үед нь доош харуулан хэвтүүлж байх хэрэгтэй. Чингэхдээ урд нь тоглоом тавьж, эсвэл өөрөө урд нь сууж анхаарлыг нь татах зэргээр түүний хүзүүний буличнг хөгжүүлбэл сайн.

3 сартайгаас 6 сартайд хүүхдийнхээ нуруу, хүзүүнд дэм болох байрлалд суулгаж байх хэрэгтэй. Дэр юмуу зориулалтын хүүхдийн налдаг гудас ашиглан гэрээ өөр өөр байрлалаас харж болохоор байрлалыг нь сольж суулгаж байгаарай. Энэ үед түүнийг ганцааранг орхиж яавч болохгүй.

Хүүхэд тань толгойгоо дааж сурахгүй байвал яах ёстой вэ?
Хэрвээ таны хүүхэд 3 сар хүртлээ толгойгоо өргөж чадахгүй, ямар нэг оролдого хийхдээ удаан байвал хүүхдийн эмчид хандаарай. Хүүхэд бүрийн торнилт өөр өөр байдаг, зарим нь асар хурдацтай байдаг бол зарим нь удаан байдаг. Хэрвээ санаа тань зовниод байвал хүүхдийн эмчээр шалгуулах нь зөв шүү.

Толгой өргөсний дараагаар таны хүүхэд юу хийх вэ?
Нэгэнт л таны хүүхэд толгойгоо даадаг болсон бол мөлхөх, суух, эргэж хөрвөөж чадна. Толгойгоо даана гэдэг нь хүүхэд тань зориулалтын хооллох ширээнд сууж хоол идэж болохоор боллоо. :)

Хүүхэд тань хөөрхөн том болж байгааг мэдрэх сайхан мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцаарай. :)

Эх сурвалж: Baby center

1 comment:

  1. The Strip, The Buffet, and More | GI.G..
    The Strip, 크레이지 슬롯 The Buffet, and More. · Las Vegas Hilton. The Strip, The Buffet, and More. · Atlantic 마추자먹튀 City 메가 슬롯 Hilton 야구 사이트 · 실시간 바카라 사이트 Atlantic City Hilton · Harrah's Resort

    ReplyDelete