Sunday, March 20, 2016

2 зураас миний амьдралд...

2015.10.01
Миний амьдралд баяр хөөрийг дагуулан ирсэн энэ 2 зураас бол намайг ээж болсон гэдгийг бүрнээ илтгэж байлаа. Хүмүүсийн сарын тэмдэг нь ирэхгүй үед өөрийгөө жирэмсэн болсон боловуу гэдэг эргэлзээ төрдөг бол миний хувьд сарын юм ирсээр л байсан учраас жирэмсэн болсноо ерөнхийдөө хордлого өгч мэдэгдээд дараагаар нь тест авч үзсээд л мэдсэн дээ.
илэрч байсан шинжүүд гэвэл:



- хамгийн түрүүнд их сульдаж, ядарч байсан. Хичээлийн улирал учраас ачаалалдаа ядраад байнаа л гэж бодож байлаа
- Их эмзэг болчихсон байсан, хоолны хордлого гэж бодоод хоёр ч удаа 0.9 хийлгэсэн. Бөөлжөөд л, дотор муухайраад, тамир алдраад л..
- Хэвлий хэсэг өөхөлж байгаа мэдрэмж төрсөн
- өлсөхийг тэвчдэг хүн чинь бүр жинхэнээсээ тэвчихээргүй болсон байв.
За, эдгээр шинж хангалттай тест аваад үзэхэд хүргэлээ. Ингээд л оройн хоолны дараа тестээр үзсэн юм.

Ямар их аз жаргал байсан гээ. Би чинь 26 настай. Надад бол анхны минь хүүхэд. Бөөн аз жаргал, баяр хөөрийг дагуулсан даа.

Ер нь бол хүүхэдтэй болох бэлтгэл гээд өндгөвчний эмчилгээ, савны үйл ажиллагаа дэмжих витамин 10 хоног хийлгээд л, өөрө Эливит, Фоли, Вит С болон дасгал хөдөлгөөний бас муугүй дэглэмтэй байсан.


No comments:

Post a Comment