Sunday, March 20, 2016

Хоёр зураас бас жирэмсний тест

Та өөрийгөө бие давхар болсон уу үгүй юу эсэхийг хамгийн түрүүнд эдгээр тестэрээр мэдэх боломжтой. Өглөөний өлөн шээснээсээ тасдан авч үзэж болох бөгөөд хүүхэд олоогүй бол нэг зураас, хүүхэд олоод удаагүй байгаа бол бүдэгхэн, харин хүүхэд олоод хэсэг хугацаа өнгөрсөн байгаа бол тодоос тод хоёр зураас гараад ирнэ.



Миний хувьд өлөн шээсэн дээрээ биш орой л үзчихсэн. Жирэмсэн болсон мэт санагдах үе, бага зэргийн шинж тэмдгүүд илрэх, сарын тэмдэг ирэхгүй удах тохиолдлуудад тест аваад бататгаад 2 удаа үзсэн нь зөв байдаг. Хэрвээ 2 зураас байгаа бол мэдээж хяналтандаа орохоор өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг гээд эмчид хандах хэрэгтэй. Учир нь жирэмсний эхэн үеийн витамнууд уудаг шүү.

Харин ямар тестэрээр үзэх талаар охид бүсгүйчүүл маань их асуудаг. Монголд янз бүрийн тестэрүүд худалдаалагддаг. Хамгийн хямд байдаг тестэрээс эхлээд үнэтэй нь гээд аль нь ч болно доо. Тестэр нэг их буруу заагаад байдаггүй гэж би боддог юм. 


No comments:

Post a Comment