Хамгаас хайртай найз маань ийм сайхан групп, блог нээсэнд их баяртай байна. Улам их амжилт хүсье.
Би хоёр хүүтэй. Том хүү маань гурван ой зургаан сартай, бага хүү маань ой зургаан сартай. Том хүүгээ туршилтын туулай гэж нэрлэдийн /хэхэх/. Учир нь анхны хүүхэд болохоор үнэндээ мэдэхгүй, чадахгүй, гэндэх зүйл бишгүй байсан. Хүүгээ төртөл ажлаа хийж гурван сартай байхад ажилдаа орж, зургаан сартай байхад урьд өмнө амьдарч байгаагүй хөдөөгийн нэгэн сумыг зорин ажиллаж амьдрахаар явж, ой гурван сар хүрч байхад нь дүүг нь олсон гээд л ..
. Миний хүү амьдралын их нугачаанд өссөндөө / хэхэ /. Дүү нь бол шал өөр гэдсэнд байхдаа гэртээ, төрж өсөхдөө яг л гэртээ байсан. Өсөлт, хөгжлийн хувьд өөр байдаг юм байна лээ. Дүүг нь гардаж өсгөсөн болохоор махлаг томдуу биетэй. Том хүү дээрээ нилээн туршлагажсан би бага хүү дээрээ хооллолтонд анхаарч, илүү асаргаа сайтай байсан. Төрөл бүрийн жимсний нухаш, ногооны зутан шөл, сүү сүүн бүтээгдэхүүн их өгдөг байлаа. Одоо хоолонд хачин дуртай, маш сайн иднэ. Харин агаа нь бол дүүгээ ер нь гүйцдэггүй юм. Том маань ойр ойрхон өвддөг байсан бол бага нь харьцангуй гайгүй гэх мэтчилэн олон ялгаа гардаг юм байна лээ. Зуны улиралд сүү цагаан идээ, агаарт гаргавал хүүхдийн өөрийн дархлаа нэмэгддэг бөгөөд өвөл ханиадаас айлтгүй гэдгийг хэлмээр байна.
Жирэмсэн ээжүүд олон байгаа байх гэж бодоод хэд хэдэн зүйл сануулмаар санагдлаа. Том хүү дээрээ хэнэггүй ээж байсөөн витамин энэ тэрд ач холбогдол өгдөггүй, цаг тутамд янз бүрийн юм иддэг, суудлын ажилтай хөдөлгөөн муутай байснаас үүдэн хэт таргалалт хавантай, илүү тээлттэй, хүүхэд бүтэлттэй гэх шалтгаанаар кесар хагалгаагаар төрсөн.
- Жирэмсэн байх үедээ эрүүл хооллохыг эрхэмлэх
- Хөдөлгөөнтэй байх
- Жирэмсний витамин уух
- Цаг тухай бүрт нь эмчтээ үзүүлж, хяналтандаа идэвхитэй хамрагдах зэргийг эрхэмлэх хэрэгтэй. Хамгийн чухал асуудал бол өөрийнхөө сэтгэлзүйг хяналтанд байлгаж уурлаж бухимдаж, стресстэж гуниглахгүй байх. Жирэмсэн байх үедээ стресс бухидалгүй сайхан байсан болохоор манай хоёр хүүхэд шөнө уйлдаггүй, тайван хүүхдүүд гарсан. Шөнө бүтэн нойртой унтдаг ээжүүдийн нэг байлаа. За тэгээд эрүүл саруул, элэг бүтэн байхаас илүү жаргал хаана байхав дээ.
Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдэг гэж үнэн шүү тэ хэхэ.
Та нартаа бүгдэд нь аз жаргал хүсье.
FB: Boloroo Suhee
No comments:
Post a Comment